
Бидний тухай
Алсын хараа
Дэлхий ойрхон Бид орон зай, цаг хугацааны саадыг арилгана
Эрхэм зорилго
Бид найдвартай, шуурхай, тээвэр ложистикийн ухаалаг шийдлээр дэлхийг ойртуулж, илүү сайн ирээдүйг бүтээнэ.
Үнэт зүйлс
Байгууллага
Хүн бүрт нээлттэй тэгш боломж
Бүтээлч байдалд санаачилгыг дэмжинэ
Тасралтгүй хөгжил дэвшил
Ажилтан
Өсөж дэвжих хүсэл тэмүүлэл
Чин сэтгэл хамтын хүч
Хүндлэл эерэг харилцаа
Үйлчлүүлэгч
Хариуцлага ба тогтвортой байдал
Үйлчлүүлэгчийн бизнесийн тасралтгүй ажиллагаа
Хурд ба уян хатан чанар

ВОРЛД БРИДЖ ЛОЖИСТИК
Манай компани 2013 оноос тээвэр логистикийн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж, олон улсын болон дотоодын тээврийн иж бүрэн үйлчилгээ үзүүлж харилцагчдынхаа найдвартай түншээр хамтран ажиллаж ирсэн. Авто баазаа өргөжүүлэн, техник тоног төхөөрөмжөө шинэчилсний үндсэн дээр “Ворлд Бридж Тракинг” ХХК нэртэй салбар компаниа 2022 онд байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсэн. Мөн АНУ, БНХАУ, Япон зэрэг орнуудад өөрсдийн төлөөлөгч компаниудыг байгуулан, үйлчлүүлэгч нартаа хурдан шуурхай, найдвартай, мэргэжлийн үйлчилгээг хүргэсээр байгаа бөгөөд Европын холбооны орон тэр дундаа Герман улсаас өөрсдийн найдвартай агенттай хамтран тээвэрлэлтийг амжилттай зохион байгуулсаар байна.


ВОРЛД БРИДЖ ТРАКИНГ
“Ворлд Бридж Тракинг” ХХК нь 2022 оноос авто тээврийн үйлчилгээ үйл ажиллагааны чиглэлийн дагуу Гаалийн Ерөнхий Газраас олгогдсон Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчдийн /ГИТ/, аюултай ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрөл зэрэг шалгууруудыг тус тус хангасан олон улс болон орон нутгийн, хот хоорондын авто тээвэр мөн авто кранаар ачилт буулгалт шилжүүлэн ачилт зэрэгт бүрэн даатгагдсан мэргэжлийн мэргэшсэн ХАБЭА-тай баг хамт олноор ачааны бүрэн бүтэн байдлыг ханган хамгийн шуурхай оновчтой зохион байгуулан ажиллаж байна. Бид АНУ-ын Лос-Анжелес хотын Лонгбич боомтод өөрийн агуулахаар дамжуулан тээвэр зуучлалын тусгай зөвшөөрөлтэйгээр Монгол улс руу агаараар, газар, далайн тээвэр гэх мэт бүх төрлийн тээврийг мэргэжлийн түвшинд зохион байгуулж байна.

Бид Япон улсын Фукуока хотын Тачибанагчүи дүүрэгт 7000 м.кв талбай бүхий өөрийн эзэмшлийн агуулах, үйлчилгээний талбайтай бөгөөд тус газарт ачилт, буулгалт, задаргаа зэрэг мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон боомтод өөрийн төлөөлөгчийн байршилтай, Монгол Улс руу чиглэсэн бүх төрлийн тээвэрлэлтийг зохион байгуулан гүйцэтгэж байна.

Манай компани нь харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ ачаа барааг аюулгүй, найдвартай хүргэхийг нэн тэргүүнд зорьж, тээврийн үйлчилгээг эхэлсэн цагаас дуусах хүртэл бүх шатанд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлдэг. Үүний хүрээнд бид “Ард даатгал” компанитай хамтран ажиллаж, ачаа тээврийн дотоод болон гадаад чиглэлд 100% бүрэн даатгалтай үйлчилгээг үзүүлдэг.
Бидний туршлага
COVID-19 цар тахлын хүнд жилүүдэд манай байгууллага нийгэм, эдийн засгийн олон сорилт, бэрхшээлтэй тулгарсан хэдий ч үнийн тогтвортой байдлыг хадгалах, харилцагчдаа эдийн засгийн дарамтад оруулахгүй байх бодлого баримталсан. Энэ хугацаанд бид хамтран ажилладаг агентлагуудаа ягт уялдаа холбоотой ажиллаж, Хятадын Сианьнан боомтод гацсан чингэлгүүдийг богино хугацаанд гаргахын тулд блок галт тэрэг захиалан тээвэрлэлттэй шуурхай сэргээсэн. Мөн төмөр замаар тээвэрлэхээр төлөвлөгдсөн зарим чингэлгийг авто тээвэрт шилжүүлэх шийдвэр гаргаснаар ачаа саатах эрсдлийг бууруулж, харилцагчдын барааг цаг хугацаанд нь хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн. Тээвэрлэлтийн явцад үүссэн нэмэлт зардлуудыг манай байгууллага өөрийн эрсдлийн сангаас бүрэн хариуцан барагдуулж, харилцагчдаа үнийн дарамт үүсгэхгүй байх бодлогыг тууштай хэрэгжүүлсэн. Энэ үед манай компанийн авто бааз онцгой үүрэг гүйцэтгэж, хөрвөх болон муудах эрсдэлтэй бараа, бүтээгдэхүүнийг түргэн шуурхай шууд төвлөрүүлэх, задгай тээврээрх захиалгыг цаг тухайд нь хийснээр харилцагчдын ачааг сааталгүй, найдвартай хүргэх боломжийг бүрдүүлж чадсан юм.


























